Дональд Трамп ард түмэндээ хандаж юу хэлэв?
Дональд Трамп. © Doug Mills

Дональд Трамп ард түмэндээ хандаж юу хэлэв?


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордноос дөнгөж сая ард түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр юуны түрүүнд эдийн засгийн сэргэлт, үндэсний аюулгүй байдал болон ирэх жилүүдийн бодлогын тэргүүлэх чиглэлээ танилцуулсан бөгөөд үгийнхээ эхэнд Америкийн айл өрхүүдийн амьдралыг сайжруулах, инфляцыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхэлснийг онцлоод, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо улам эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдэв. Улс орны аюулгүй байдлын асуудлыг хөндөхдөө Д.Трамп үндэстний бүрэн эрхт байдлыг хамгаалах нь улс орны оршин тогтнох үндэс гэдгийг дахин сануулж, хууль бус цагаачлалтай тэмцэх ажлыг шинэ шатанд гарган хууль дээдлэх ёсыг чанд сахиулахаа амласан байна. Мөн гадаад бодлогын хүрээнд "Америк нэгдүгээрт" зарчмыг баримталж, олон улсын худалдааны хэлэлцээнүүдийг АНУ-д ашигтай байхаар шинэчлэн зохион байгуулах замаар дэлхийн тавцан дахь эдийн засгийн байр сууриа бэхжүүлэхээ илэрхийлжээ. Түүнчлэн улс орны дотоод эв нэгдлийн талаар ярихдаа "Бид нэг үзэл санаа, нэг хувь заяатай ард түмэн" гээд, улс төрийн талцал, хуваагдлыг даван туулж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэхийг америкчуудад уриалсан байна. Иранд хийж буй дайны талаар тэрбээр ярихдаа “Ажил дуусах дөхөж байна. Бид урьд өмнө байгаагүй том хожил авчирна” гэжээ. Үгийнхээ төгсгөлд Д.Трамп Америкийн ирээдүй илүү гэрэл гэгээтэй байгааг тэмдэглээд, амласан шинэчлэлүүдээ бүрэн хэрэгжүүлж, "Америкийг дахин агуу болгох" амлалтаа биелүүлэхийн төлөө эцсээ хүртэл зүтгэхээ амласан байна. Ормузын хоолой дахь газрын тосны тээвэрлэлт нээгдэх эсэх тухайд түүнийг нааштай зүйл хэлэх байх гэсэн дэлхий нийтийн хүлээлт талаар боллоо хэмээн BBC бичжээ. Т.Трампыг үг хэлэхээс яг өмнө ойролцоогоор 100 доллар байсан “Brent” газрын тосны үнэ үг хэлж дуусмагц нь дөрвөн хувиар өсөж 105.38 доллар болсон байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.